Reima BugProof өмссөн хүүхдүүд шавж, хорхойноос айдаггүй

2025 оны 04 сарын 16

Reima BugProof өмссөн хүүхдүүд шавж, хорхойноос айдаггүй

Reima BugProof өмссөн хүүхдүүд шавж, хорхойноос айдаггүй 


Урин дулааны улиралд гэр бүлээрээ цэвэр агаарт гарах, байгалийн үзэсгэлэнт газарт зочлох, гэр, майханд хонох тэр бүү хэл хүүхдийн зуны зусланд амрахад хүртэл хүүхдүүдэд тулгардаг нэг томоохон бэрхшээл бий. Энэ бол шавжнаас айх айдас юм. 

Шавж, хачиг, шоргоолж, зөгий гээд шавжинд хазуулж, хатгуулах нь хүүхдүүдэд эрүүл мэндийн бодит аюул учруулдаг. 

Тэгвэл хүүхдийн хувцасны тэргүүлэх, хамгийн “ухаалаг” Reima брэндийг сонгосон эцэг эхчүүд хүүхдээ шавжнаас хамгаалдаг “супер баатрууд” болж чадна.  

Учир юу гэвэл Reima брэнд эцэг эхчүүд, бяцхан хэрэглэгчдэдээ BugProof буюу шавжны хамгаалалттай коллекцийг санал болгож байна. 


Ургамлын гаралтай хамгаалалт

Reima BugProof цувралын бүх хувцасны гадаргуу дээр ургамлын охь шимээс гаргаж авдаг гераниол гэх үнэртэн шингээжээ. Энэхүү үнэртүүлэгч нь 50 удаагийн угаалтын дараа ч арилалгүй, хүүхдийг шумуул, хачиг зэргээс хамгаалдаг. Лемон жимсний маш зөөлөн энэ үнэр нь хүнд тааламжтай ч, шавжны дайсан тул ийм үнэртэй гадаргуунаас тойрч зугтдаг байна. 


Шавжинд хазуулахгүй

Байгальд аялагч хэн бүхний эрүүл мэндэд хачиг гэгч жижигхэн шавж ихээхэн аюул учруулдаг. Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халддаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Нас залуу хачигнууд хүний нүдэнд ч харагдахгүй жижигхэн байдаг. 

Энэхүү асуудалд зориулж BugProof цуврал Insect буюу шавж нэртэй хачигт хазуулахаас хамгаалдаг оймс бүтээжээ. Reima брэндийн хэрэглэгч эцэг эхчүүд дулааны улиралд хамгийн түрүүнд Insect нэртэй урт түрүүтэй оймсыг, шавжнаас хамгаалдаг өмдтэй нь худалдан авдаг байна.  

Харин дулааны улиралд нар шингэсний дараа эхэлдэг шавжны дайралтаас бяцхан үрсээ хамгаалахад танд BugProof цувралын шавж үргээгчтэй малгай, цамц хэрэг болно. Эдгээр хувцас нь хүүхдийн арьсыг шавжинд хатгуулж, хазуулахаас хамгаалахаас гадна нөгөө талдаа шавжинд хүртэл хор хөнөөл учруулдаггүй давуу талтай. 

Хүүхдийг шавжнаас айх айдасгүй урин дулааны улиралд байгальд ойр байхад тусалж байгаа шавж үргээгч IR3535 бодисыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), АНУ-ын Байгаль хамгаалах агентлаг (EPA) болон Финланд улсын эрүүл мэндийн байгууллага ч хүний эрүүл мэндэд ээлтэй, хүүхдийн биед аюулгүй болохыг баталжээ. 

Хүүхдийн биед маш тухтай, үүний дээр шавжнаас хамгаалдаг BugProof хувцас өмссөн хүүхдүүд юунаас ч айлгүй байгаль дэлхийтэйгээ танилцаж болох нь ээ. 


Source: https://www.reima.com/en/collections/bugproof 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл