Яагаад BAREFOOT гутлыг хүүхэддээ сонгох ёстой вэ?

2025 оны 04 сарын 21

Яагаад BAREFOOT гутлыг хүүхэддээ сонгох ёстой вэ?

Хөл нүцгэн явах нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд олон талын ашиг тустай байдаг. Товчоор хэлбэл, байгалиараа хөдлөх нь хүүхдийн биеийн уялдаа холбоог сайжруулж, хөлийг зөв хөгжүүлдэг, мэдрэмж болон тэнцвэрийг сайжруулдаг гэх мэт олон төрлийн ашиг тустай. Энэ бүх боломжийг олгох BAREFOOT гутал нь хүүхдэд яг л хөл нүцгэн явж буй мэт мэдрэмжийг өгч, хүүхдийн хөлийг хамгаалан эрүүл зөв өсөлтөнд дэмжлэг болж өгдөг. 


                  Barefoot гутлын давуу талуудыг дурьдвал:

Хөлийн булчин, шөрмөсийг бэхжүүлдэг

BAREFOOT гуталтай явах үед хөлийн булчингууд илүү идэвхтэй ажиллаж, хүчтэй, уян хатан болдог.

Хөлийн байгалийн хөгжлийг дэмжсэнээр хөлийн нум зөв хөгждөг

Хүүхдийн нум 5-6 нас хүртэл бүрэн хөгждөг. BAREFOOT гуталтай явах нь нум байгалиараа, зөв хэлбэртэй хөгжихөд тусалдаг.

Биеийн тэнцвэр, зохицуулалт сайжирдаг

Хөл газар хэрхэн хүрч, яаж гишгэж байгааг мэдэрснээр биеийн хяналт, тэнцвэр илүү сайжирдаг.

Хөлийн мэдрэхүй хөгждөг

Хөлний мэдрэхүй сайн байх нь хүүхдийн ерөнхий мэдрэмж, биеийн тэнцвэр, хөдөлгөөний нарийн чадварыг сайжруулдаг. Хөл нь янз бүрийн гадаргуу дээр гишгэх үед мэдрэх мэдрэмж хөгжиж, мэдрэлийн систем идэвхтэй болдог.

Гутлын хязгаарлалтаас чөлөөлнө

Зарим гутал хөлийг хэт хавчиж, буруу байрлалтай болгож өсөлтөнд саад болдог бол BAREFOOT гутал нь хүүхдийн хөлний байгалийн байрлал, хөдөлгөөнийг дэмжиж өгдөг. 

Хөлний хэлбэр гажихаас сэргийлдэг

Хэт бариу эсвэл хатуу гуталтай байнга явснаар хөлийн хэлбэрт өөрчлөлт ордог, тэгвэл BAREFOOT гутал нь дотроо нэмэлт хурууны зайтай учир үүнээс сэргийлнэ.

Хөнгөн, эвтэйхэн байдаг

BAREFOOT гутал хөнгөн жинтэй, уян хатан ултай, тав тухтай мэдрэмжийг өгдөг тул хүүхдүүд өмсөх дуртай байдаг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл